Хойд эцэг нь есөн настай охиныхоо аминд хүрчээ

dc222f91d4a71bc63dacee2cc3a31249

2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр буюу өчигдөр амралтын өдрөөр нэгэн бага насны охин хойд эцгийнхээ гарт хорвоог орхин оджээ.

Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүн нас барсан байна гэсэн дуудлага иргэдээс ирж, цагдаагийн байгууллагаас шалгалт хийхэд тус тоотод оршин суух 9 настай Э охин духандаа хөхөрсөн шархтайгаар нас барсан байжээ. Хэргийн газар цагдаагийн ажилтнууд очиход талийгаач охины хойд эцэг гэх 36 настай эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай биеэ хянах чадваргүй байсан аж. Улмаар хэргийн газраас хараа архины шил болон лаазтай пивоны лааз зэргийг хураан авч  хэрэгт холбогдуулан 36 настай Б-г цагдан хорьжээ.

Урьдчилсан задлан шинжилгээгээр талийгаач 9 настай Э охины нарийн гэдэс цоорсон хэмээх дүгнэлт гарчээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс материалжуулан шалгаж байна.

ЭХ СУРВАЛЖ: DORGIO.MN


URL: