Төрсөн эцгээ ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР ХОРООСОН өсвөр насны хүүхдийг саатууллаа

62203273_604357356752238_4685609281834188800_n_20221011091745Өнгөрсөн шөнө төрсөн эцгийгээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарчээ.

Энэхүү хэргийн тухай мэдээлэл оройн 23.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу албаныхан хэргийн газарт очих үед , тус дүүргийн 22 дугаар хороонд оршин суух хаягтай 16 настай М гэгч нь төрсөн эцэгтэйгээ маргалдаж, хоолойн тус газарт нь найман удаа, хэвлийд нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон болох нь тогтоогдоод байгаа аж.

Хэрэг үйлдэх үедээ хэргийн холбогдогч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх бөгөөд түүнийг саатуулан шалгаж эхэлжээ.

Одоогоос хоёр жилийн өмнө Монгол Улсын нийт хүн амын дунд хийсэн судалгаагаар монголчуудын 34 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэх үзүүлэлт гарч байсан бол өнөөдөр энэ тоо улам нэмэгдэж, Монгол Улс архидалтаараа дэлхийд 15-д жагсах болжээ.

Баримтаас харахад манай улсын архинд донтох, архидах залуусын тоо жил ирэх тусам нэмэгдэж, архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт жил ирэх бүр өсөх хандлагатай байгаа талаар цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


URL: