УИХ-ЫН ГИШҮҮН Ш.САЙХАНСАМБУУ СОНГУУЛИЙН ШӨНӨ МАН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Я.СОДБААТАРЫГ ЗОДОХООР ДАЙРЧ, НАМЫНХАА БАЙРАНД БУУ ЗЭВСЭГ ГАРГАН ТАНХАЙРЧЭЭ

Монгол ардын намын ялагдал олон хүнийг хүнд байдалд оруулж, олон хүн уурлан бухимдаж, дарга нар руугаа дайрч байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, “Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуу. Намын Бага хурал дээр өвдөг шороодчихоод өөрийг нь нэр дэвшүүлсэнгүй хэмээн хагартал уурлаж байсан эрхэм гишүүн “Сонгуулийн дараа сайд болно” хэмээн ичиж улайх ч үгүй ярилцлага өгч байлаа. Гэвч МАН ялагдсан нь түүний цөсийг хөөргөж, сайд болох боломжоо алдлаа хэмээн тун их бухимдсан бололтой. 2012 оны 6 сарын 28-ны шөнө тэрбээр халамцуу намын байрандаа морилж, бөөн хэрэг мандаажээ. МАН-ын Нарийн бичгийн дарга Я.Содбаатарын өрөөнд дайрч орсон байна. Тэрбээр намын нарийн бичгийн даргаа хэл амаар доромжилж, эцэст нь буу гарган танхайрчээ. Төрийн ордонд салаавч гаргадаг. Тангараг өргөхөөр ирэхдээ ч согтуу морилдог УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу дахин улс төрд орж чадахгүй боллоо хэмээн бухимдаж байгаа энэ. Харин МАН-ын ажилтнууд энэ мэдээллийг тун их нууцалж байгаа ч төрийн ажил эрхлэж, түмний дунд явж бизнес хийж байсан хэрнээ одоо хүртэл танхай балмад зангаа гээж чадахгүй яваа Ш.Сайхансамбуугийн ааш авирыг бүгд л гайхацгааж байна.

Ц.Хан-Хөхий

undestenmn


URL:

Сэтгэгдэл бичих