Сүхбаатарын талбай түрээслэгджээ

Нийслэлийн төв талбайг түрээсэлж болдог талаар өмнө нь сонсч байсангүй. Гэтэл жанжны нэрэмжит талбайг МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооныхон хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 3 хүртэл түрээслээд байгаа аж.

Ардчилсан намыг дэмжих хөдөлгөөний залуус гуравдугаар сарын 1-нд хот суурин газрын гэр хорооллыг орон сууцжуулах асуудлаар иргэдийн гарын үсэг цуглуулах, санал солилцох арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Ч.Баярмагнайгаас зөвшөөрөл хүсэхэд Засаг дарга “МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооныхон хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 3 хүртэл Сүхбаатарын талбайг түрээсэлсэн тул боломжгүй” гэсэн хариу өгчээ. Ийнхүү нийслэлийн төв талбай нэг намын залуучуудын байгууллагад түрээслэгдээд байгаа ажээ.

Д.ОЮУН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих