Оюутнуудад гурван төрлийн тэтгэлэг олгоно

Энэ хичээлийн жилд оюутнуудад гурван төрлийн тэтгэлэг олгохоор болжээ.

Үүнд, үндэсний тэтгэлэг буюу 70200 төгрөг, сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон эрэлттэй 20 мэргэжлээр сурч буй оюутнуудад олгох урамшууллын тэтгэлэг, сурталтын төлбөрийн тэтгэлэг болон буцалтгүй тусламж багтаж байгаа аж.

Үндэсний тэтгэлгийг оюутан бүр авах бол урамшууллын тэтгэлгийг 50, 75, 100 хувь гэсэн төрлөөр олгох аж. 50 хувийн тэтгэлгийг 3,2 буюу түүнээс дээш голч дүнтэй диплом, бакалаврын зэргийн суралцагчид олгоно. Мөн ЭЕШ-д 720 буюу түүнээс дээш оноо авсан элсэгчид авах боломжтой юм.

Харин 100 хувийн тэтгэлгийг БСШУЯ-наас зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байрт шалгарсан оюутнууд авах эрхтэй болох аж.


URL:

Сэтгэгдэл бичих