Эрдэм номдоо шамдан суралцах их үйлсийн гараа эхэллээ

bf52a0a748011a7coriginalАав ээжийн цүнхээ дааж ядсан алдрай үрсийн эрдэм номын шинэхэн, гэгээлэг, өнгөлөг баярын өдөр. Харин хуучин сурагчдын хувьд зунжингаа санасан ангийнхаа андуудтай уулзаж зуны амралтынхаа сонинг хуваалцах найзуудтайгаа уулзах баярт мөч яахын аргагүй мөн. Түүнчлэн шинэхэн оюутнууд Их, Дээд сургуулийн үүдээр алхаж, сурагч биш оюутан гэдэг эрхэм нэрийг зүүн, амьдралынхаа ирээдүйг тодорхойлох шинэ ертөнцөд хөл тавих торгон агшин.

Шинэ, хуучин сурагч, оюутнуудаа санаж уулзах учралаа хүлээсэн багш мэргэжилтэн, зунжин хүүхдийн чимээгээ үгүйлсэн их өргөө үүдээ дэлгэж угтан авах баярт мөч яах аргагүй мөн.

Түүнчлэн зарим эцэг эхчүүд охиноо, хүүгээ анхны өдөр сургуульд явуулах, эрдмийн аянд мордуулах гэж яарч догдлон баярладаг бол зарим нь хүүхдүүдээ сургууль руу нь сүү өргөн үдэж өгөн, эрдмийн ихийг сурч, сайн болохыг ерөөдөг учраас 9-р сарын 1 яах аргагүй эцэг эхчүүдийн баярын өдөр. Тэр ч бүү хэл жаалуудын хувьд цэцэрлэгт явж, шинэ орчинд орж, шинэ найзуудтай болж эхлэх баярын өдөр. Гэхдээ хамгийн хөөрхөн нь ээж ааваасаа бараг холдож үзээгүй бяцхан жаалуудын маань зарим нэг нь өнгө өнгийн олон тоглоом хараад баярлахдаа ээж ааваа баяртай ч гэхгүй анги руугаа гүйгээд ордог бол, бараг ихэнх шинэ жаалуудын хувьд уйлан байж ээж аавыгаа ангиасаа гаргадаг, тэр ч бүү хэл зарим нэг өрөвчхөн ээж аавыг “хүүгээ сэвэл охиноо цэцэрлэгт нь явуулахаа больдог ч юмуу” гэж хүртэл бодогдуулаад, сэтгэлийг нь гэгэлзүүлээд авдаг учраас энэ өдөр нэг л гэгээлэг өдөр.
“Есөн сарын нэгэн болоод

Ерөөсөө бидний баяр даа” хэмээн нэгэнтээ шүлэглэсэн шиг тийм л яруухан баярт өдөр. Хүсэл мөрөөдөлөөр жигүүр хийсэн бяцхан үрсийн хөөрөх мөч, ерөөл өргөж, сүүгээр даллах эцэг эхийн дурсамж сэдрээсэн гэгээлэг агшин, сурагч шавь нараа угтан баясах багш, эрдэмтдийн сэтгэл догдолсон торгон мөч. Энэ гэгээн гэгээлэг бүхний эхлэл яах аргагүй 9 сарын 1-н сайхан гэгээлэг, өнгөлөг сайхан өдөр.

ЧОЙ 

URL:

Сэтгэгдэл бичих