О.Магнай ШӨХТГ-ын даргад тэнцэх эсэхийг “Мобиком”-оор шалгая

Өнгөрсөн амралтын өдөр буюу Засгийн газрын ээлжит хуралдаанаар нэгэн сонирхолтой томилогоо хийгдсэн нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар О.Магнайг томилсон нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Учир нь О.Магнай гэдэг хүн хэрэглэгчийн төлөө дуугарч чадах хүн үү үгүй юу гэдэгт эргэлзэх хүмүүс цөөнгүй байгаа юм. Гудамжны тэмцэгч, Иргэний хөдөлгөөний зохицуулагч нэрээр алдартай О.Магнайг тус газрын даргад таарах хүн үү. Түүний өдөөсөн “Долоо сарын 1”-ний хэрэг одоо болтол эцэслэн шийдээгүй байгаа энэ үед түүнийг ийнхүү албан тушаалд дэвшүүлж байгаа нь хэр оновчтой вэ гэх эргэлзээнүүд хаа сайгүй.

 

Гэхдээ нөгөө талаар О.Магнай энэхүү албан тушаалд очсоноор өөрийгөө хэн бэ гэдгийг жинхэнэ утгаар нь харуулах боломж олдож байгаа гэхэд болно. Өөрөөр хэлбэл Шударга ёс, эрх чөлөө ярих дуртай, иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнай, Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын даргаар очсоноор хэр шударга улс төрч, шударга нэгэн болохоо харуулах үлдэж байна. Эдийн засгийн сонирхол, бизнесийн хуйвалдаан, тохиролцоон гээд амаргүй ажилтай тэр тэмцэх учиртай юм.

 

Харин түүнийг энэ албан тушаалд тэнцэх эсэхийг, үнэхээр ард түмний төлөө дуугарч бас хийж чаддаг хүн үү гэдгийг сүүлийн үед дуулиан дэгдээгээд байгаа Мобиком корпорацийн хэргээр шалгаж үзье. Тус корпораци нь өнгөрсөн долоо хоногт хэрэглэгчидээ хуурч, луйвар хийсэн нь тогтоогдсон билээ. Тэд азтан шалгаруулах үйл ажиллагаагаа өдөр нь биччихээд орой нь шууд дамжуулалт нэрээр зурагтаар цацсан нь нэгэнт илэрсэн бөгөөд О.Магнайгийн хариуцсан байгууллагын байцаагчид 10 сая төгрөгийн торгууль ногдуулаад байгаа.

 

Тодруулбал үзэгчид хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулсан хэмээн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас үзсэн байна. Зүй нь бол «Мобиком» корпораци нэвтрүүлэг явуулахаас өмнө «шалгаруулалтыг урьдчилан бэлдсэн бичлэг» хэмээн тайлбар өгөх ёстой байсан юм.Тиймээс тус газраас үзэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзээд «Мобиком»-д 10 сая төгрөгийн торгууль ногдуулах шийдвэр гаргасан. Харин энэхүү гаргасан шийдвэрийг хэрхэн биелүүлэхээс О.Магнайг дүгнэе. Мобиком корпораци бол монголын хэрэглэгчийг монополдсон.

 

Энэхүү давуу эрхээ ашиглан хэрэглэгчидээ байнга шулдаг, луйварддаг, нийгмийн хариуцлагаа ухамсарласан гэх сая сая төгрөгийн реклам цацуулдаг мөртлөө хэрэглэгчдээ уучлалт гуйж, оногдуулсан торгуулийг үг дуугүй төлчихөж чадахгүй тийм арчаагүй байгууллага.

 

Тиймээс том толгойлсон “Мобиком”-д хэрхэн хариуцлага тооцож, ард иргэд, хэрэглэгчдийн хохирлыг барагдуулахаас О.Магнайд итгэх итгэл, эргэлзээг тайлах эсэхээ шийдмээр байна. Хэрвээ О.Магнай энэ байгууллагад хариуцлага тооцож чадахгүй бол ажлаас нь чөлөөлүүлье. Учир нь өмнөх дарга Б.Лхагвааг Монгол Улсын дотоодод нефтийн бүтээгдэхүүний үнэ литр тутамдаа 210 төгрөгөөр огцом өссөн, импортлогчдод оногдуулсан 17 тэрбум төгрөгийн торгуулийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй хэмээн ажлаас нь чөлөөлсөн билээ.

 

Б.Өрнөх chuhal


URL:

Сэтгэгдэл бичих