Дэлхийн III дайн 2014 онд эхэлнэ гэнэ үү?

Гуравдугаар сарын 24-нд Оросын олны танил зурхайч, орон судлаач, бөө нар цуглан ойрын хугацаанд болон ирээдүйд болох зүйлсийн талаар санал бодлоо солилцжээ.
“Дэлхийн санхүүгийн хямрал гэж нэрлээд буй энэ зүйл дуусч байгаа бөгөөд энэ бол үнэндээ хямрал биш. Ирээдүйд бодит хямрал дэлхийг хамарна” гэж одон орон судлаач Алексей Колов уулзалтын өмнө хэлжээ. Харин Оросын хамгийн шилдэг одон орон судлаачийн нэг Павел Глоба “Энэ онд Оросын хувьд нам жим байна. Гэхдээ энэ онд дэлхий нийтээр хэд хэдэн дайн болох ч Оросын бүх зүйл хэвийн байна. Зун харин гурван удаа нар хиртэнэ. Энэ онд нийтдээ зургаан нар хиртэлт болно” гэжээ.
Глобагийн зөгнөлөөр мөн Балканы хойгт зэвсэгт мөргөлдөөн болно. Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр террористууд бөмбөг дэлбэлнэ. Тэрбээр одон орны мэдээлэлээр энэ оныг 1939 онтой /Дэлхийн II дайн тохиосон жил/ харьцуулжээ. Түүнчлэн өөр зөнчид ч дэлхийн III дайн эхэлнэ гэж хэлжээ.
Зөнчдийн хэлснээр дэлхийн III дайн 2014 оны гуравдугаар сард буюу Өвлийн олимпийн наадмын үеэр эхлэх гэнэ. Түүнчлэн өвлийн олимпийн наадам дууссанаас 5 өдрийн дараа дахин эхэлж болзошгүй гэж зарим нэг нь хэлжээ. Харин Глоба энэ дайныг яг аль улс эхлүүлэх вэ гэдгийг хэлээгүй гэнэ. Тэрбээр зөвхөн Африкийн хувьсгал аажмаар Орос руу чиглэн олныг хамарсан эсэргүүцэл Төв Азийг хамарна гэжээ. Энэ үйл явдал нь Хар сарны нөлөөгөөр болж байгаа гэж тайлбарласан байна. Хар сар нартай нэгдэх үеэр НАТО-гийн хүчин Ливи руу халджээ. Түүнчлэн Хар сар Дэлхий ван гарагтай нэгдсэн өдөр Японд газар хөдлөлт болжээ.
Ойрын хугацааны зөгнөл гэвэл, Сири, Йеменд хувьсгал дэгдэнэ. Йемений төрийн тэргүүн нар гурван жилийн хугацаанд төрийн эрхнээс унана. Алжир улсад эмх замбараагүй байдал удаан үргэлжлэхгүй бөгөөд тэд үймээн дэгдсэн орнуудаас хамгийн азтай нь гэж хэлжээ.
“Би Ойрхи Дорнодын орнуудын төрийн тэргүүн нарын зурхайг судалсан. Алжирийн Ерөнхийлөгч бусдыг өөртөө татах увидасгүй цорын ганц удирдагч. Түүний төрсөн өдөр нь Горбачёвтэй адил 1931 оны гуравдугаар сарын 2. Тэрбээр тайван байдлаар албан тушаалаа орхино. Тиймээс Алжирт хувьсгал дэгдэхгүй. Каддафигийн хувьд түүний хувь заяаг тодорхойлоход асуудалтай. Учир нь түүний төрсөн өдрийг хэн ч мэдэхгүй. Тэрбээр 1937 эсвэл 1940, 1942 оны алинд төрснийг хэн ч мэдэхгүй. Хэрэв Каддафи долдугаар сарын 7-нд төрсөн нь үнэн бол тэр яг төрсөн өдрөөрөө өөд болно. Гэхдээ тэр хамтатгахын орд гэдэгт би итгэдэггүй. Тэрбээр бумбынн ордынх шиг ааш гаргадаг” гэж Павел Глоба хэлжээ.
Парапсихологич Лариса Ваисийн хувьд тийм ч нааштай зүйл зөгнөсөнгүй. “Энэ жил урт хавар болж, зун нь халуун болно. Зургаан хуруутай хүүхэд болон этгээд төрхтэй араатан төрнө. Би үүнийг дотроо харсан” гэжээ. Үүнээс гадна улс орныг нь эмэгтэй хүн удирдана гэж хэлжээ. Гэхдээ уг эмэгтэй нь нөхөр буюу Ерөнхийлөгчийн араас энэ ажлаа хийх аж. Дэлхийн асуудлаар ярихдаа, Япон улс дахин хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдэнэ. Тиймээс энэ онд маш олон хүн өөд болно гэж зөгнөсөн байна.
Харин Тувагийн бөө Андрей Дондуковын мэргээр, 2009 онд Ямараж буй үхлийн бурхны эрин эхэлсэн бөгөөд хүн бүхэн хийсэн болгондоо хариуцлага хүлээнэ. Үхэл 11 дүгээр сарын 5-нд үүдээ хаана гэж хэлсэн байна. Түүнчлэн эцгийн эрхт ёс эцэс болж, эхийн эрхт ёс эргэн ирнэ гэж хэлжээ. Оросын ойрын ирээдүйн хувьд Дмитрий Медведев төрийн тэргүүнээр үлдэнэ гэжээ. Харин Путины талаар асуухад тэрбээр түүнийг зүгээр тэмцэгч гэж хэлсэн байна.
“Путин бол цэргийн хүн. Медведев йога хийдэг. Энэ хоёр хүн өөр төрлийн эрчүүд. Үүний нэг нь хэвтээ тэнхлэгийн төрөл бөгөөд энэ нь цэргийн хүнд хамааралтай. Харин хөндлөн тэнхлэг нь оюун ухааныг илүүчилдэг. Тиймээс Медведев бол жинхэнэ хаан, Путин бол гүн” гэж Дондуков тайлбарлажээ.
С.Отгонбаяр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих