Хууль зүйн сайдыг огцруулах эсэх асуудлыг парламент хэлэлцэж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт гишүүн О.Баасанхүү сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан. Засгийн газрын гишүүнийг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсанаас хойш долоо хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцдэг хуультай учир Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдлаа. Байнгын хорооны гишүүд 100 хувийн