Америкийн тусгай албад Хятадын харилцаа холбооны тэргүүлэх компанийн сүлжээнд нэвтэрч, Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргыг тагнаж байсан тухай мэдээлэл цацагдлаа. Вашингтон, Бээжингийн лидерүүд Голландад уулзахын өмнөхөн ийм шуугиан дэгдсэн ч энэ нь хоёр лидерийн яриа, хэлэлцээнд нөлөөлөхгүй бололтой. New York Times болон Германы Spiegel сэтгүүл Америкийн үндэсний аюулгүй байдлын