ДОХ-ын халдвартай хүний тоо 141 хүрлээ

f4ea8cdd2b67c9bcbigӨнөөдөр 2013 оны 23 дахь долоо хоногийн хоёр дахь өдөр. 2013  он гарсаар ДОХ-ын тоо эрчимтэй өссөөр байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард ДОХ-ын гурван тохиолдол илэрч 127-д хүрч байсан  бол он гарсаар ДОХ-ын халдвартай хүний тоо 141 хүрээд байна. Өөрөөр хэлбэл зургаан сарын дотор 14 тохиолдол нэмэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд 1288 хүн хандаж үйлчлүүлснээс 914 нь урьдчилан сэргийлэх болон  сайн дураараа хандсан байна. Нийт үйлчлүүлэгчдээс 54 нь бэлгийн замаар дамжих халдвартай нь илэрч, хавьтлын судалгаа, хяналт эмчилгээнд оржээ. Өнгөрөгч баасан гарагт ХӨСҮТ-өөс  зохион байгуулсан нээлттэй хаалганы өдрөөр тус төвд 568 хүн хандаж үйлчилгээ авсан байна. Орон нутгаас онош баталгаажуулахаар ирүүлсэн үйлчлүүлэгчийн сорьцонд ХДХВ-ын эсрэг бие эерэг илэрч онош батлагджээ. Эдгээр хүмүүс  40-44 насны  эрэгтэй хүмүүс бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа аж. ХӨСҮТ-д тархвар судлалын ажил үргэлжлэн хийгдэж байна.

ДЭМБ-ын судалгаанаас үзэхэд дэлхийд жил бүр гурван сая хүн ДОХ-оос болж нас барж байна. Монголчуудын хувьд анх Камеруны хоёр иргэний ийлдсийг авч ДОХ-ын талаарх мэдээлэлтэй болж байв. Тодруулбал манай оронд 1992 онд ХДХВ-ын анхны тохиолдол бүртгэгдэж байсан юм.

Т.Жанерке

time.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих