Солиод л байна Солиод л байна Солихын солиорол тустлаа солилоо Юу өөрчлөгдсөн юм???

20246300_1996655113937440_4235532733863968195_nМорь уралдуулахыг хориглоё, Үндэсний бөхийн холбооны удирдлагыг сольё ТЭГЭЭД Л БҮХ ЮМ САЙХАН БОЛНО гэсэн л улс байх юм ЗҮЙТЭЙ ЗҮЙТЭЙ. Үр хүүхэддээ хайргүй хүн гэж хаа байхав…

Гэхдээ надад энэ үгүй болгоё, тас хорье гээд байгаа нь л нэг таалагдахгүй байна Өнөөдөр өвлийн уралдааныг хорино. Маргааш наадмаар ч уралдуулахыг хорино. Алсдаа тэгээд яахав??? \Зун ч хүүхэд мориноос унаж болно шүү дээ\
Үндэсний бөхийн холбооны удирдлагыг солье л гээд байна. Үгүй ээ бид ДАРГЫГ дээр дооргүй бүх шатанд л сольж үзлээ ш дээ. “Дарга сольсноор” ажил сайжирдаг бол… улс хөгждөг бол… ХӨГЖИЖ ЦЭЦЭГЛЭЛТЛЭЭ сольсон. Солиод л байна Солиод л байна Солихын солиорол тустлаа солилоо Юу өөрчлөгдсөн юм??? !!!
Бид ер нь аливаа нэгэн зүйлийг “шинэчлэх гээд үгүй хийдэг”, “сайжруулах гээд дордуулдаг” энэ балиар заваан арга барил, сэтгэхүйнээсээ салмаар юмаа.

ЯАГААД? Хэн ч морин уралдааныг хориглож зогсоое гэхээсээ өмнө сайжруулж, боловсруулъя гэж ярихгүй байгаа юм? Хүүхэд мориноосоо заавал унаж байх албатай юмуу? Хүүхдүүддээ тийм л хайртай юм бол… морин дээрээс унагахгүй байх бүх л бололцоот арга хэмжээг авч болно шүү дээ. Үлийд бүдэрдэг л гэнэ Улсын комиссоос баталсан, сайжруулж, шалгасан албан ёсны замаар уралдъя л даа. Үлий мүлийг нь таглаж бөглөе. Морь унаж байгаа хүүхдүүдийг тодорхой хэмжээний дадлага туршлага олгох сургалт, семинарт хамаруулъя. Аюулгүй ажиллагааны заавар дадлагажуулалт олгоё л доо Яагаад болохгүй гэж? Хувцас өмсгөлийг нь үндэсний онцлог, нөхцөлд тааруулах бөгөөд өөрийн гэсэн соёл эрхзүйгээ хадгалсан шинжлэх ухаанчаар бэлтгэн, аюулгүйн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй болгоё л доо. Хаа хаанаа бодъё сэтгэе л дээ.
Яагаад ийм зүйлийн тухай ярилцаж шийдэхгүй Хориглоно цаазлана гээд байгаа юм?! Үүний чинь цаана үндэсний эрх ашиг гэж бий шүү дээ. Хэдэн баячуудын наадам биш.

Үндэсний бөхийн холбоог шинэчилье, удирдлагад нь гарч сууя л гээд байх юм… МҮБХ ТББ-гийн тэргүүнд л гараад суучихвал л “үндэсний бөх” сайжирчихна биз???
Үнэхээр л бөхөд хайртай элэгтэй юм бол хамтран ажиллаж яагаад болохгүй байгаа юм??? Хамтарч ажиллаад шинэ шинэ санаа санаачлага гарган ажилдаа ахиц дэвшиц гаргабал “ИХ ЭЕ” 4н жилд нэг болдог биз дээ. Тэр хурлаараа үнэхээр гоц гойд ажилласан бол гишүүд бөхчүүд тэр хүнийг чинь сонгоод л гаргаад ирнэ шүү дээ. Хүмүүс сохор биш. Одоогийн удирдлагууд нь санаа санаачлагыг нь авдаггүй юм бол ард иргэдэд нээлттэй тавилдаа. Ард түмэн үнэхээр л зөв санаачлага бол дэмжээд л хэрэгжүүлчихнэ ш дээ. Бөхийн холбооны маргаан хэчнэээн жил үргэлжлэв. Хэрэлдэж суухаар бодож төлөвлөсөн ажил хэрэг санаачлагаа ямар нэгэн арга замаар хэрэгжүүлсэн бол өдийд ҮБХ ч сайжирч, санаачлагчийн нэр нөлөө ч өсч, өдийд тэр хүсээд байгаа удирлагын суудалдаа сонгогдох гээд энэ болох их хурал дээр цээж бардам сууж байх шүү дээ. Ер нь ч тэгээд ардчилсан нийгэм бол хэвтээ удирдлагатай, харин Монголчууд бид нөгөө соц үеийн хоцрогдсон “босоо удирдлагын систем”-ээрээ л сэтгээд, дарга нь болчихвол л бүх юм сайжирчихна гэж бодоод байх юм. Төрийг ч тэр, албан байгууллагыг ч тэр заавал дээрээс нь удирдах албагүй шүү дээ. Дороос нь ч удирдан чиглүүлж болно. Гагцхүү асуудлаа зөв тавьж, зөв хэрэгжүүлэх сэтгэл, сэтгэлгээ л чухал. Албан тушаалын ХЭНЭЭ биш ажил хэргийн л ХЭНЭЭ тусмаар байгаам даа Монголчууд бид …

Эцэст нь хэлэхэд дээрхи хоёр зүйл бол зүгээрч нэг асуудал, хувь хүний маргаан, зугаа цэнгэл биш юм. Төр засаг солигдож болно. Цаг үе ч өөрчлөгдөж болно Гэвч Монгол гэж байгаа л юм бол хэзээ ч хаяж гээж болохгүй, өөрчилж сольж болохгүй зүйл бол МОНГОЛ СОЁЛ юм. Үүний том хоёр төлөөлөгч бол Бөх Морь хоёр. Үүнгүйгээр Монгол Монгол биш болно. Үүнд ард иргэд ч, төр засаг ч, хариуцагч, зүтгэл тэмцэлтэнгүүд ч их нарийн цөлх ухаанаар хандах ёстой юм. Үндэсний язгуур том эрх ашиг юм шүү дээ ээ…

Батболд.Х


URL:

Сэтгэгдэл бичих