Майли Сайрус ээж болно

maili0306Дэггүй үйлдлээрээ шуугиан тарьж байдаг дуучин Майли Сайрус удахгүй ээж болох гэж байгаа тухайгаа фенүүддээ дуулгажээ.

 

Тэрбээр өөрийн твиттертээ “Хүүхдийн минь эцэг Патрик Шварценеггер. Тиймээс би хүүхдийнхээ гадаад төрхөнд санаа зовохгүй байна” гэж жиргэжээ. Мөн инстаграмдаа эход харуулж буй фотошопоор янзалсан зургаа байршуулаад “Тун удахгүй ингээд хэвтэж байх байхдаа” гэж бичжээ.

 

Гэхдээ түүний энэ мэдээлэлд итгэх хүмүүс цөөхөн байгаа ажээ. Учир нь тэрбээр өмнө нь реппер Жейси.Ж гэгчээс хүүхэдтэй болсон хэмээн мэдэгдэж, мөн хүүхдээсээ болж урлагаа орхиж буйгаа зарласан байсан. Энэ ч үүднээс түүнийг зүгээр л дэггүй үйлдлээ үргэлжлүүлж байна хэмээн ойлгох хүмүүс цөөнгүй байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих