Майли Сайрус Патрикаас салжээ
Нэрт жүжигчин Арнольд Шварценеггерын хүү Патрик өөрийн шуугиан тарих дуртай найз бүсгүй болох Америкийн дуучин Майли Сайрусаас хагацжээ. Энэ тухай тэдэнд ойрхон эх сурвалж өгүүлэв.
Хосууд домогт Терминаторын хүү үл таних мексик бүсгүйтэй явалдсанаас болж салсан гэнэ. Тун саяхан хэвлэлүүд тэднийг удахгүй хуримын ёслолоо хийхээр бэлтгэж байгаа хэмээн бичиж байсан билээ. Эх сурвалж мөн тэдний салалт эцсийнх гэдгийг онцолсон байна.
URL:













