Ховд аймаг нийт хорь гаруй мянган өрхтэй. Хот өдрөөс өдөрт хаяагаа тэлсээр байна. Гэр хороолол хаяагаа тэлэхтэй зэрэгцэн хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол хоолой хорсгом их утаа. Сүүлийн хэдхэн жилийн дотор утаагаараа Утаанбаатараас ч дутахааргүй болж, баруун таван аймагтаа тэргүүлж байна гэхэд хилсдэхгүй. Өглөө, оройн цагт болдогсон бол утааны баг