Олддогсон бол утааны баг өмсөхсөн
Ховд аймаг нийт хорь гаруй мянган өрхтэй. Хот өдрөөс өдөрт хаяагаа тэлсээр байна. Гэр хороолол хаяагаа тэлэхтэй зэрэгцэн хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол хоолой хорсгом их утаа.
Сүүлийн хэдхэн жилийн дотор утаагаараа Утаанбаатараас ч дутахааргүй болж, баруун таван аймагтаа тэргүүлж байна гэхэд хилсдэхгүй. Өглөө, оройн цагт болдогсон бол утааны баг өмсөөд явмаар санагдана.
Ус, цаг уур орчны шинжилгээний албанаас өнгөрсөн жил хийсэн судалгаагаар “Харагдах байдал нь харанхуй манан татан хортой нөхцөл мэт харагдаж байгаа боловч эрүүл мэндэд нөлөөлөх тал дээр аюулгүй” гэсэн дүгнэлт хийжээ.
Энэ жилийн хувьд мөн судалгаа хийсэн ч хараахан дүн нь гараагүй байна. Жилийн жилд л судалгаа шинжилгээ хийдэг мөртлөө утааны “хөг” өнгөрсний дараа дүгнэлт нь гардаг. БОЭТ-ийн хүүхдийн тасаг хатгаа авсан, ханиад томуутай хүүхдээр дүүрч, тасагтаа багтахгүй коридорт хүртэл нялхсыг хэвтүүлж байгаа нь үүний бас нэг үр дагавар гэдэгтэй маргах хүн байхгүй.
Утааны оргил үед дээрх судалгааныхаа дүнг олон нийтэд танилцуулж, дорвитой арга хэмжээ авах талаар бодож боловсруулсан зүйл ч алга. Аймгийн төвөөс Буянт сум хүртэлх өргөн уудам газарт өдөр шөнөгүй утаан манан татан харанхуйтдаг болсон нь бодит үзэгдэл. Айл өрхүүд гал түлэхээ болихгүй л юм бол утаа гэгчээс сална гэдэг мянгуужингийн үлгэр бололтой.
Г.Төрмөнх (Ховд)
НИЙГМИЙН ТОЛЬ
URL:




