Орон сууцны үнэ 4.1 хувиар өсчээ

Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос манай улсын хэрэглээний үнийн улсын индекс ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. Хэрэглээний үнийн улсын индекс өнгөрөгч наймдугаар сарын байдлаар өмнөх сарынхаас 1.7 хувь, оны эхнээс 6.7 хувь, жилийн өмнөхөөс 9.4 хувиар өсчээ.
Ерөнхий индекс өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйлүүд нь боловсролын үйлчилгээний үнэ 27.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн дүн 2.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 4.1 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Өөрөөр хэлбэл, найм, есдүгээр сард боловсролын үйлчилгээ буюу хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор хэрэглээний үнийн улсын индекс өсдөг аж. Түүнчлэн өвөл цаг ойртож байгаа эдгээр өдрүүдэд хувцас хэрэглэл худалдан авалт ихэсч, орон сууцны халаалт, ус, цахилгааны төлбөр төлөлт ихэсдэг нь хэрэглээний үнийн улсын индекст тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэдгийг албаныхан хэлж байлаа.

URL:

Сэтгэгдэл бичих