Арафат хордож үхсэн гэсэн магадлал гарч байна

indexRSDDSDSDSSDИх Британийн анагаах ухааны нэрт сэтгүүл Лансетын сайтад нийтэлсэн судалгааны тайланд тэмдэглэснээр, судлаачид нас барсан Палестины экс удирдагч Арафатын бие болон хувцаснаас их хэмжээний цацраг идэвхт бодис илрүүлснээр Арафат хордож үхсэн гэсэн яриаг ихэсгэж байна гэжээ.

Мэдээлэл гарсны дараа олон хэвлэлүүд мөн мэдээлэв. Израилийн албаны тал хариу мэдэгдээгүй бөгөөд Арафатын үхсэн шалтгааныг тодруулах ажлыг хариуцаж байсан Палестины албаны хүн Тавфи Ал Тирави 13-нд дээрх яриаг үгүйсгэв.     Тирави хэлэхдээ, Палестины тал Арафатын чандрын шалгалтын эцсийн тайланг олоогүй байна, мөн тайлан гаргах бодит цагийн талаар мэдээлээгүй байна гэжээ.

\Урьхан\ CHINA RADIO


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих