ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов Монгол улсад айлчилна

IMG_0258(2)ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов Монгол улсад айлчлал хийх юм байна.

Тэрбээр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нартай уулзалт хийх аж. Мөн Монгол Улсад цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сэргээх тухай Засгийн газар хоорондын Протокольд гарын үсэг зурах юм байна.

Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон өнгөрсөн оны тавдугаар сард ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгутай уулзахдаа энэхүү протокольд гарын үсэг зурж, үргэлжлүүлэх тухай харилцан ярилцсан юм. Протокольд гарын үсэг зурснаар манай улс ОХУ-аас зэвсэг техникийн туслалцаа авах, тус улсад сургах цэргийн алба хаагчдынхаа тоог нэмэх боломж бүрдэх юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих