ЖИРГЭЭ: УТААТАЙ ТЭМЦЭЖ БУЙ УТААГ ОНЫ ШИЛДГЭЭР ШАЛГАРУУЛЪЯ

87

Манай ажлынхан хоорондоо ярьж байна…
-Өнөөдөр салхи гуай яагаад ажлаа хийхгүй байнаа? Улаанбаатарын утаа арай л байна шүү.
-Салхийг оны шилдэг утааг бууруулагчаар шалгаруулъя. Ганц гайгүй тэмцэж байгаа нь… гэж.
Төрийн царай хараад утаанаас салахгүй нь тодорхой болсон. Өнөөдөр жишээ нь Ц.Даваасүрэн сайд эрчим хүчний дэд станцуудтай танилцах юм билээ. УБ хотыг тойруулаад утаа бууруулах нэртэй мөнгө “булж” байгаа. Айлууд руу ямар чадалтай кабелиар хүргэх нь тодорхой бус. “Дэдүүдийн цахилгааны хүчин чадлыг нь айлуудын ядмаг утас нь дийлэхгүй. Эхлээд айлуудын утсыг солиод, дараа нь дэд бүтцээ барих ёстой байсан” гэж мэргэжлийн улс нь үздэг юм билээ.
Тэгэхээр Улаанбаатарын утаатай сайн тэмцэж байгаа салхийг ОНЫ ШИЛДЭГ-ээр шалгаруулъя.

Chansaa Amaraa

URL:

Сэтгэгдэл бичих