БНАСАУ хоёр пуужин харважээ

5d93dc3d4be07

ТОКИО. /TASS/. БНАСАУ лхагва гарагт Япон тэнгисийн чиглэлд хоёр баллистик пуужин харвасан бөгөөд нэг нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унажээ. Энэ тухай Японы Сайд нарын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

“БНАСАУ өнөөдөр өглөө хоёр баллистик пуужин харважээ. Нэг нь Япон тэнгист Шиманэ муж орчмын эдийн засгийн онцгой бүсэд унасан. Бид мэдээлэл цуглуулсаар байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.

Пуужинг Вонсан боомтоос хөөргөсөн тухай БНСУ-ын Штабуудын дарга нарын хороог иш татан “Yonhap” агентлаг мэдээлсэн байна. БНАСАУ сүүлийн үед ойрын зайн тусгалтай баллистик пуужингийн туршилтыг тогтмол хийсээр байгаа юм.

Монцамэ агентлаг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих