Жүжигчин Амбий урьд шөнө таалал төгсчээ

Үзэгчдийн нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгадаг хошин урлагийн мастеруудын нэг жүжигчин Ц.Батхуяг  урьд шөнө буюу дөрөвдүгээр сарын 29-ний шөнө өвчний улмаас таалал төгсчээ. Монголын урлагт өөрийн гэсэн нөхөгдөшгүй орон зайгаа бий болгож, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж чадсан тэрээр хүндээр өвдөж уран бүтээлээсээ завсарлага авсан ч уран бүтээлдээ эргэн орж Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийг мюзикл хэлбэрээр тайзнаа толилуулахаар ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байсан юм. Түүний гэнэн цайлган, хөгжил наргиатай занг ард түмэн үл мартах бөгөөд  түүний бүтээсэн дүрүүд урлагийн алтан тайзанд  мөнхрөн үлдэх болно.

Жүжигчин Д.Батхуягийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

А.Ялгуун


URL:

Сэтгэгдэл бичих