МОНГОЛЧУУД ТУРКИЙН ИРГЭНД ХАЛДЖЭЭ

АСТАНА. /КАЗИНФОРМ/. Туркийн иргэнд халдсан монголчуудыг Казахстаны нийслэлийн цагдаагийн ажилтнууд баривчиллаа.
Астанагийн Цагдаагийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, яаралтай түргэн тусламжийн төвд Туркийн 26 настай иргэн тархины ил гэмтэлтэй, гарын царвуу битүү хугарсан урьдчилсан оноштой хүргэгджээ.
Хохирогч Астанад түр оршин сууж, ажилладаг болох нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна. Халдлага болох өдөр тэрбээр ажил нь тарсны дараа ажлын байрандаа саатсан бөгөөд тэнд үл таних хүмүүсийн халдлагад өртжээ.

Гэмт этгээдүүд түүний биед хохирол учруулж, “Самсунг Галакси” болон “Нокиа” маркийн хоёр гар утас, баримт бичиг бүхий цүнх, их хэмжээний мөнгийг нь хулгайлсан байна.
Нийслэлийн цагдаагийн ажилтнууд шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, уг гэмт хэргийг үйлдсэн гурван этгээдийг хэн болохыг тогтоожээ. Тэдэнд нэгжлэг хийхэд нотолгоо болох эд зүйлс, тухайлбал, хохирогчийн гар утсууд, баримт бичиг болон мөнгө илэрсэн байна.
Баривчлагдсан гурван этгээд нь 25 болон 26 настай монголчууд байв.
Баримтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Баривчлагдсан этгээдүүд Астана хотын Цагдаагийн газрын түр цагдан хорих газарт саатуулж байгаа ажээ.
З.Амгалан

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих