УИХ-ын гишүүн Ж.Батзандан парламентад намын жагсаалтаар сон­гогд­сон гишүүнийг эр­гүүлэн татдаг болох тухай хуулийн төсөл санаачилж, удахгүй УИХ-ын даргад өргөн барина. Энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “УИХ-ын тухай хуульд нэ мэлт өөрчлөлт оруулснаар энэхүү зохицуулалтыг хийнэ. Энэ нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөхгүй бөгөөд харин ч  иргэний ардчилсан нийгмийг