Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд МУСГЗ Д.Сосорбарам тэргүүтэй Ардчилсан намын гишүүд мэдээлэл хийлээ. Э.Бат-Үүлийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж буй нь сонгууль угтсан зохиомол гүтгэлэг хэмээн үзэж буйгаа мэдэгдлээ. Тэд хэлэхдээ МАН төр, засгийн эрхийг барих бүртээ уг гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг улс төрийн зорилгодоо ашиглаж байна.