Хятадын болон Холливүүдийн гардан тулаант киноны супер од Жэт Лигийн гэрэл зураг өнгөрсөн долоо хоногт сошиал сүлжээ, хэвлэл мэдээллийн сувгуудаар цацагдаж, шүтэн бишрэгчдийг нь гайхшруулжээ. Тэрээр таван жилийн өмнө өөрийгөө бамбайн хордлого (hyperthyroidism) өвчтэй болсноо анх дэлгэж байсан юм. Гэхдээ олны нүднээс далд байсан Ли өнгөрсөн долоо хоногт Төвдийн нэгэн сүмд зочилж