Холливудын зартай бисексуалист хүүхнүүд

Эмэгтэй бисексуалистуудыг нийгэм лесбичvvдээс арай зөөлнөөр хvлээн авдаг талтай. Ялангуяа Холливудад бисексуалист хатагтай нэр vерхдэг бvсгvйгээсээ гадна энгийн найзтайгаа ч амраглах болсон. Энгийн vзэгдэл…

  • «Их хотын секс» киноны од Синтия Никсон өөрийн сексийн харьцаагаа хэнээс ч нуухаа больсон нэгэн юм. Тэрээр найз бvсгvй Кристин Маринонитой гэрлэх санал тавьж тvvндээ алмаазан шигтгээ бvхий бөгж бэлэглэн олныг шуугиулсан. 43 настай жvжигчин бvсгvй энэ харьцаагаа Нью-Йоркт болсон нэгэн гей парадын vеэр зарлажээ. Тэд 2003 оноос хойш хамтдаа амьдарч байгаа билээ.
  • Меган Фокс нэг удаагийн ярилцлагандаа эмэгтэй хvнтэй секс хийхэд татгалзах зvйлнvй хэмээж байв. Тэрээр бvх хvмvvс эхээс төрөхдөө бисексуаль шинжтэй байдаг гэж vздэг. Меганы хувьд одоогоор Брайан Остин Грин  хэмээх найз залуутай байгаа тул ижил хvйстэнтэйгээ орооцолдох завгvй байгаа хэмээжээ.
  • Линдсей Лохан болон ди-жей Саманта Ронсон нарыг дэлхий даяараа мэддэг болжээ. Лохан өмнө нь найз залуутай байсан. Одоо найз бvсгvйтэй. 22 настай Лохан, 31-тэй Ронсон хоёр бол халуухан амрагууд. Саманта тvvнийг эрчvvдэд алдах туйлын дургvй. Гэхдээ Лохан нэг удаа «Би энэ харьцааг завсарламаар байна. өөрийнхөө ирээдvйн амьдрал vр хvvхдийн талаар бодох цаг болжээ» хэмээн ярьж байсан юм.
  • 2006 онд Британийн хэвлэл Анжелина Жолиг японы загвар өмсөгч Женни Линн Шимицутай амрагийн холбоотой хэмээж байсан. Тэднийг «Foxfire» кинонд тоглосноосоо хойш бие биендээ татагдсан гэдэг. Шимицу нь 2005 онд Ребекке Лузтэй гэрлэж «Power Lesbian UK» хэмээх кино хvртэл хийлгэж байсан бvсгvй юм. Тэр онд японы лесби маань өөрийнх нь таалсан бvсгvйчvvдээс хамгийн дур булаам нь Энжи  дараагийнх нь Кайли Миноуг хэмээж байлаа.
  • Жvжигчин Дрю Бэрримор амьдралдаа олон бvсгvйтэй учирч байснаа бахархан ярих дуртай.  Тэр өмнө нь эр хvнтэй хоёр ч удаа гэрлэсэн. Тэгвэл өдгөө сэтгэл санааг нь бvсгvйчvvд татах болсон гэнэ. Ер нь бол бvр хvvхэд байхаасаа л охидод хандтай байжээ. «Би бvсгvйсvvдэд сексийн vvднээс л хайртай. Бие нь vнэхээр гоё шvv. Яагаад ч юм орон дотор эрэгтэй эмэгтэй хоёроос хоёр эмэгтэй нь гоё харагддаг. Эмэгтэй хvнтэй секс хийхээр яг л өөрийгөө таалж байгаа мэт санагддаг. Энэ vнэхээр сайхан» хэмээн Дрю зоригтой хэлж байсан юм.
  • Бисексуалист алдартнуудын нэг бол яахын аргагvй Хятадын жvжигчин Бэй Линг юм. 2007 онд News of the World сэтгvvлд өгсөн ярилцлагандаа тэрээр: «Энэ бол миний ертөнц. Нvцгэн байх л сайхан гэхдээ жаахан ууцан байхдаа эр эм хоёулантай нь зугаацах гоё. Би секс хийж байхдаа vхмээр байна»
  • Экс-Spice Girls Мэл Би. Тэрээр сvvлийн хоёр жил хоёр лесби бvсгvйтэй хамт амьдарсан. Энэ талаар анх The Sunday Mirror мэдээлж байлаа. Хэвлэлийнхэний мэдээлж байгаагаар тvvний анхны эмэгтэй амраг нь Криста Паркер. Тэд дунд сургуульд байхдаа танилцсан. Харин Паркер тvvнийг хожим секс тоглоомын дэлгvvрийн худалдаачин Элизабет Родригес гэгчтэй танилцуулжээ. Тэд 2005 оноос амрагийн холбоотой болжээ. Харин тэр vеэр Мел Би жvжигчин Эдди Мерфитэй явалдаж байсан бөгөөд одоогийн хvvхдээ тvvнийх хэмээдэг.
Р.Слава
www.miss.mn

URL:

Сэтгэгдэл бичих