Алтны ханш төдийлөн өөрчлөгдсөнгүй

Brazil, Minas Gerais state, Ouro Preto, gold nugget from a mine (Gold Route, Estrada Real)АНУ-ын ажил эрхлэлтийн талаарх мэдээлэл цацагдаж, хөрөнгө оруулагчид дүгнэлтээ хийгээд буй энэ үед сүүлийн 42 хоногийнхоо доод түвшинд ойртоод байгаа алтны үнэ өчигдөр төдийлэн өөрчлөгдсөнгүй. Өнгөрсөн 1-нд тус улсад зургаа дахь сардаа дараалан 200.000-аас дээш ажлын байр бий болсон дүн гарсан байна.

“АНУ-ын шинэ ажлын байрны тоо найдаж байсан хэмжээнд хүртэл нэмэгдээгүй. Одоогоор Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өөрчлөх эсэх нь сонирхолтой байна. Цаашид алтны үнэ өснө гэж бид таамаглаж байгаа” хэмээн Лондон дахь “Marex Spectron” группийн ахлах мэргэжилтэн Дэвид Говетт өгүүлжээ.

Өчигдөр Нью-Йоркийн металлын биржид ирэх арванхоёр дугаар сард нийлүүлэх шаргал металлын үнэ 0,1 хувиар дээшлэн, унци нь 1295,8 ам.доллартай тэнцэх боллоо. Лондоны металлын биржид энэ сарын 1-нд уг таваарын үнэ 1279,3 “ногоон”-той дүйсэн нь зургадугаар сарын 19-нөөс хойших хамгийн доод үзүүлэлт болж байв.


URL:

Сэтгэгдэл бичих