Онлайн Хүрээ медиа групп шинэ оноо амжилт бүтээл дүүрэн угтаж Шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

IMG_4625

Монголын Сайтын холбооны 5 жилийн ойд зориулсан нийт гишүүн сайтууд болон энэ салбарт ажиллагсдын нэгдсэн шинэ жилийн баярын цэнгүүн амжилт бүтээл дүүрэн сайхан болж өнгөрлөө.

Тус шинэ жилийн баярт bolod.mn, fact.mn, ene.mn, ord.mn, mongolcomment.mn, choibalsan.mn, miss.mn, window.mn, vipzar.mn, vipzuuch.mn… зэрэг 100 гаруй сайтуудын төлөөлөл оролцсон юм.

IMG_4651

Энэхүү хүндэтгэлийн цэнгүүнд Монголын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Галаарид, МХХТГ-ын дарга Ц.Жадамбаа нар онлайн мэндчилгээ дэвшүүлсэн.

Монголын сайтын холбоо ажил бүтээлээрээ хамт олноо хошуучилсан сэтгүүлч нарыг “Цахим элч”, “Цахим эрх чөлөө” зэрэг шагналаар шагнан урамшуулсан юм.

IMG_4631

Дээрх МОСАХ-ны шагналаар fact.mn сайтын гүйцэтгэх захирал Ц.Дарханбат, window.mn сайтын эрхлэгч С.Баасанжаргал, bolod.mn сайтын сүлжээний админ С.Даваасүрэн, ord.mn сайтын сэтгүүлч Ч.Мөнхбат, vipzar.mn vipzuuch.mn сайтын програмист Ж.Түвшинбаяр, bolod.mn сайтын сэтгүүлч Мөнх-Од, miss.mn сайтын сэтгүүлч А.Билгүүн, choibalsan.mn сайтын ажилтан Г.Энхмагнай, ene.mn сайтын ажилтан Ө.Нурсултан нар энгэрээ мялааж, Онлайн хүрээ ХХК ны гүйцэтгэх захирал, www.bolod.mn сайтын эрхлэгч Б.Мөнхзул МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалиар энгэрээ цоолсон шагналын хуртай үдэш болж өнгөрөв.

IMG_4721

Болод.мн сайтын нэрийн шагнал 600.000 төгрөгийн гадаад хэл сурах эрхийн азтанаар MNB сайт, Мисс мн сайтын нэрийн шагнал бүтэн жил кино хосоороо үзэх эрхийн бичгээр Доргио сайтын эрхлэгч тодорлоо.

IMG_5015

Монголын вэб сайтын ертөнцийнхөн хамтдаа амжилт бүтээл, алдаа оноогоо цэгнэж, нэгэн үдшийг баяр цэнгэл дүүрэн өнгөрөөсөн энэ үдэш дуучин Болор-Уянга, Насанбуян, Outlaw хамтлагийн дуучин Чинзориг, Мотив хамтлагийн дуучин Жижгээ буюу Эрдэнэбаяр, дуучин Т.Ариунаа, ноён Бондгор нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөж баяр дээр баяр нэмсэн.

Мөн Онлайн хүрээ ХХК-ны нийт ажилчдын оны үр дүнг дүгнэсэн баярын хурал болж хамт олноо манлайлсан шилдэгүүдээ тодруулж урамшуулсан юм.

Оны шилдэгүүд:

1.    ВИПЗУУЧ.мн, ВИПЗАР.мн САЙТЫН ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН

IMG_4571

ӨӨРИЙН ХАРИУЦСАН АЖИЛДАА ҮР БҮТЭЭЛ ГАРГАЖ, ХАМТ ОЛНОО ХОШУУЧЛАН АЖИЛЛАСАН ВИПЗУУЧ.мн, ВИПЗАР.мн САЙТЫН ПРОГРАМИСТ Ж.ТҮВШИНБАЯР

-          ӨРГӨМЖЛӨЛ

-          “АБСОЛЮТ СУРГАЛТЫН ТӨВ”-д СУРАХ 688 000 ТӨГРӨГИЙН ЭРХИЙН БИЧИГ

 2.    ОРД.мн САЙТЫН ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН

IMG_4574

2014 ОНЫ ТУРШ ҮР БҮТЭЭЛТЭЙ, ХАМТ ОЛНОО ХОШУУЧЛАН  АЖИЛЛАСАН ОРД.мн САЙТЫН СЭТГҮҮЛЧ Ч.МӨНХБАТ

-          ӨРГӨМЖЛӨЛ

-          ИТГЭЛТ ХАМТ-БАЙГАЛЬ НУУРТ АЯЛАХ ЭРХИЙН БИЧИГ

 3.    ФАКТ.мн САЙТЫН ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН

IMG_4849

ФАКТ.мн САЙТЫН ЗАХИРАЛ Ц.ДАРХАНБАТ

-          ӨРГӨМЖЛӨЛ

-          БЭЭЖИН-УТАЙД ХОСООРОО АЯЛАХ ЭРХИЙН БИЧИГ

 4.    МИСС.мн САЙТЫН ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН

IMG_5077

МИСС.мн САЙТЫН ЭРХЛЭГЧ, “ОНЛАЙН ХҮРЭЭ” ХХК-ийн ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.МӨНХЗУЛ

-          ӨРГӨМЖЛӨЛ

-          БЭЭЖИНД ХОСООРОО АЯЛАХ ЭРХИЙН БИЧИГ

 5.    БОЛОД.мн САЙТЫН ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН, “ОНЛАЙН ХҮРЭЭ” ХХК-ийн ШИЛДГИЙН ШИЛДЭГ АЖИЛТАН

IMG_4604

БОЛОД.мн САЙТЫН АХЛАХ ПРОГРАМИСТ Ж.АЛДАР

-          ӨРГӨМЖЛӨЛ

-          ПРИУС АВТОМАШИН

-          ИТГЭЛТ ХАМТ-БАЙГАЛЬ НУУРТ АЯЛАХ ЭРХИЙН БИЧИГ

-          “АБСОЛЮТ СУРГАЛТЫН ТӨВ”-д СУРАХ 688 000 ТӨГРӨГИЙН ЭРХИЙН БИЧИГ

 Нийт уншигч хэрэглэгч та бүхэндээ болон Монголын сайтын холбооныхондоо ажлын хамт олондоо шинэ ондоо амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөе!

Онлайн Хүрээ ХХК ны хамт олон.

Сэтгүүлч: Билгүүн


URL: