Ш.Сайхансамбуу хип хоп дуунд нугасгүй

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу хип хоп дуунд “нугасгүй”. Тэрбээр “Ice top”, “Татар” хамтлагийн дуунуудыг дурлаж сонсдог улаан фэн нь. Төрөөс хип хоп урлагийг хөгжүүлэх талаар дорвитой бодлого явуулаасай хэмээн дотроо чимээгүйхэн хүсдэг нэгэн аж. Эрхэм гишүүн энэ урсгалаар уран бүтээл туурвидаг хамтлагуудын дуунуудаас таалагдсанаа сонсдог гэнэ.

Тэрбээр “Өнөөгийн залуу хамтлагууд хайр сэтгэл, аав ээжийн тухай үглэхээс ер хэтрэхгүй юм. 1990-ээд оны дундуур тайзнаа анх гарч ирж байсан хип хопчид амьдарч буй нийгмийнхээ болж бүтэхгүй зүйлсийн тухай шүүмжилж дуулдаг байсан нь надад таалагддаг байлаа. Манай хип хопчид дэлхийн хэмжээнд хүрчихсэн шүү дээ. Рок поп, нийтийн дуу зогсонги байдалд орчихлоо, харин хип хоп бол ирээдүйтэй залуу урлаг. Тийм болохоор дэмжсээр ирсэн, дэмжих ч болно” гэжээ. Өнөөдөр сонин


URL:

Сэтгэгдэл бичих