Халуун усны хязгаарлалт үргэлжилж байна

00Дулааны шугам тоноглолд хийх зуны засварын ажлыг батлагдсан графикийн дагуу хийж байна.  Хуваарийн дагуу өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ныг хүртэл дараах байршлуудад халуун ус түр хязгаарлана. Тодруулбал, Гуравдугаар эмнэлэг, Сувилагчийн сургууль, Гэмтлийн эмнэлэг, Говь саун орчмын орон сууц, албан газрууд, 25 дугаар эмийн сан, УБ палас, 10-р хороолол, Москва хороолол, Цахилгаан тээвэр ХК, Ханын материал, Содон хороолол орчмын орон сууц, албан  газруудын хэрэглээний халуун усыг түр хязгаарлах аж.


URL:

Сэтгэгдэл бичих