Ямар улсад амьдраад байна даа

869f57ace5c4febdc1c5a0f729b737a7

“Хортой цагаан будаа”, “Хорт хавдар үүсгэдэг таавчиг” гэгч нь худлаа мэдээлэл болох тухай манай үндэсний телевизээр залруулга маягтай мэдээ явж түүнд нь холбогдох салбарын мэргэжилтнүүд оролцоод няцаалт өгсөн нь нүүр номоор цацагдаж байгааг та бүхэн харсан байх аа.

01. Хятадын агаарын бохирдол нийт нутаг дэвсгэрийн 15-20 хувийг хамарч байгаагийн дийлэнх нь тариалангийн бүс нутгуудыг хамарч байна. Агаарт шингэсэн хүнд металлын хольц бүхий хор хөрс усанд шингэхээрээ юу болох вэ? Тийм хөрсөнд тариалсан будаа эрүүл байх уу? Хортой байх уу гэдгийг бодож үзэхэд нэг их өндөр боловсрол шаардахгүй байх аа.

02. Хятадууд өөрсдөө “Хортой таавчигны” тухай маш их ярьж бичиж ард түмэндээ сануулга өгч байгаа. 有毒拖鞋 гэдэг ханз үсгийг та бүхэн гүүглдээд үзээрэй. Хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хаяг шошгогүй гоёмсог атлаа хямд төсөр “таавчигийг” та бүхэн битгий авч өмсөөрэй. “Хорт хавдар тусах магадлал маш өндөр. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд өмсвөл ургийн гажигтай хүүхэд төрүүлж мэдэх юм шүү.” гэх буюу уг таавчигийг өмссөнөөр нь “Хүүхэд төдийгүй томчуудын ой санамж илт мууддаг нь батлагджээ.” гэх зэргээр сануулж байна.

03. Үндэсний аюулгүй байдал гэж ярих дуртай манай төрийн түшээд энэ асуудалд ултай хандаасай. Ерөөсөө хятадаас цагаан будаа хувь хүмүүс импортлож байгаа тохиолдолд “Хятадын асуудалтай цагаан будаа” орж ирэх эрсдэл асар өндөр байж таарна. Манай гэр бүлийнхэн л урьд өмнө “Сакура”, “Слава” зэрэг хаяг шошготой цагаан будааг Япон, Оросоос орж ирсэн юм байх гээд тайван хэрэглэдэг байтал хятадаас оруулж ирсэн будааг тийм хаягтайгаар дахин уутлаж зардаг гэдгийг НМХГ-ын дарга нөхөр хүлээн зөвшөөрч байна лээ. “Бид нар энэ талаар болох эсэхийг Оюуны өмчийн газраас асуусан чинь хуулийн дагуу болно хэмээн хариулсан болохоор.” тэдэнд тийм нэрийн дор уутлан борлуулах зөвшөөрөл олгосон гэж ярихыг сонсоод би л хувьдаа нүд чихэндээ итгэж ядсанаа нуух юун? Тийм хариуцлагагүй нөхөр тэр чухал албан тушаал дээр суучихаад тийм гэнэн юм ярьж байх ч гэж дээ. Тэр нөхрийн оронд хэн ч байлаа гэсэн “Хятад будаанд япон, орос нэр зүүгээд борлуулна гэж юу байсан юм бэ? Ямар зорилготой тэгж байгаа чинь тодорхой бус уу? Ард түмэн төөрөлдүүлэхээс өөр юу байх билээ? Бүр болохгүй бол Харбин, Тайшань гэх мэтээр тариалсан нутаг орноор нь нэрлэхгүй юу?” гээд л болно биз дээ?

04. Би иймэрхүү хүмүүсийн сэтгэлийг сэрхийлгэсэн эмзэг сэдвээр бичихээс зайлсхийдэг хүн. Гэхдээ НМХГ-ын даргын мэдэгдэл болон үндэсний телевизээр явж байгаа няцаалт мэдээг хараад үнэндээ тэвчээр маань барагдаад үзгээ шүүрэн авлаа.

Хортой таавчигны тухай илүү ихийг сонирхсон хүмүүс доорхи линкээр ороод үзээрэй.

有毒拖鞋

Хятад судлаач Д.Болдбаатар


URL:

Сэтгэгдэл бичих