БИЛЛ ГЭЙТСИЙН ТЭНЭГЛЭЛ

billa“Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч  Билл Гэйтс 91.8 тэрбум ам.долларын  хөрөнгөтэй дэлхийн хоёр дахь баян юм. Тэрбээр 31 насандаа хамгийн залуу тэрбумтны нэг болсоныхоо дараа амьдралдаа анх удаа хамгийн тэнэг хоёр зүйл худалдан авсан тухай Эллен Деженересийн ярилцлагын шоуны үеэр хэлжээ.

Хөтлөгч түүнээс тэрбумтан болоод “үнэхээр Порше машин худалдаж авах бодол төрж байгаагүй гэж үү?” хэмээн асуухад Гэйтс “Тэгсэн. Энэ бол миний нэг тэнэглэл байсан. Дараа нь өөртөө зориулж хувийн онгоц авсан нь бас нэг тэнэглэл байв. Ийм л хоёр тэнэг зүйлд мөнгө үрж байв” гэсэн байна.

Түүнд Bombardier BD-700 Global Express загварын 19 хүний суудалтай онгоц байдаг. Үнэ нь 40 мянган ам.долларт  хүрдэг аж.

Билл Гэйтс тэрбумтнуудыг өндөр татвар төлөх нь зүйтэй гэж үздэг бөгөөд хөрөнгийнхөө ихэнхийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө зарцуулахыг уриалдаг. Тэрбээр сүүлийн жилүүдэд эхнэр Мелиндагийн хамт зөвхөн сайн үйлсэд анхаарал хандуулж байгаа билээ.


URL:

Сэтгэгдэл бичих