У.Хүрэлсүх хийгээд төрийн тэргүүний улс төрийн хоршлын салах цэг нь Тавантолгойн төмөр зам

36127

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх өөрсдийн концепцоо тодорхойллоо. Товчхондоо зургаан Ерөнхий сайдын нүүр үзсэн төмөр замын төслийн бас нэгэн “түүхэн” шийдвэр өчигдөр гарав. Харин хэрэгжих эсэх нь цаг хугацааны асуудал. Магадгүй өмнөх олон шийдвэрүүдийн адил түүх болон үлдэж ч мэдэх л юм. Учир нь, Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Ганшуунсухайт чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэхдээ “Тавантолгой төмөр зам” компани байгуулж 51 хувийг нь эзэмшүүлж, үлдсэн 49 хувьд нь гаднын хөрөнгө оруулагч оруулахаар шийдвэрлэсэн. Энэ хувилбар олон жилийн өмнө ч яригдаж байсан бөгөөд Тавантолгойн төмөр зам гацахын үндэс болсон билээ. Харин энэ хувилбарыг хамгийн их эсэргүүцэж байсан хүн нь одоогийн төрийн тэргүүн Х.Баттулга. Гэтэл түүний бодлогийг дэмждэг, бас эргээд түүгээр бодлогоо дэмжүүлдэг У.Хүрэлсүхийн Засгийн газар Тавантолгойн төмөр зам дээр төрийн тэргүүний хамгийн их эсэргүүцдэг хувилбар дээр “бооцоогоо” тавив. Хэрэв ганцхан жилийн дотор байр суурь нь эргэчихээгүй бол сайд хийгээд сул гишүүн байхдаа эсэргүүцэж байсан төслөө Ерөнхийлөгч зүгээр хараад хөдөлгөчихгүй нь лав. Ямар нэгэн том тохироонд орчихоогүй бол шүү дээ. Хэрвээ тийм тохироо байхгүй бол нэг жилийн турш үргэлжилсэн У.Хүрэлсүх хийгээд төрийн тэргүүний улс төрийн хоршлын салах цэг нь Тавантолгойн төмөр замын төсөл болох нь ээ. Үүнийг үл дэлгэрүүлэн өгүүлэхэд төмөр замын ажлыг эрчимжүүлэх хүрээнд эхний ээлжинд 200 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт хийхээр болсон юм.

Уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор “Монголын төмөр зам”-аас 279 сая ам.долларын хөрөнгө зарцуулсан байдаг. Харин энэ удаа төмөр замыг барьж дуусгахад 790 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар дээрх төслийг эрчимжүүлэх зорилгоор төрийн өмчийн 51, гаднын 49 хувийн санхүүжилттэй “Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар шийдвэрлэсэн юм. Тус компанид эхний ээлжид “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас 17-34 хувийн хөрөнгө оруулахаар  тогтоолд тусгасан байна. Тодруулбал, тус компани 200 хүртэлх сая долларын хөрөнгө оруулна гэсэн үг юм.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 орчим км урт төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая хүртэл тонн нүүрс экспортод гаргах боломж бүрдэх тухай яригдаж байгаа.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ төмөр замаар тээвэрлэх өртөг найм орчим ам.доллараар буурах бөгөөд авто замын тээврээс дөрөв дахин буюу 20-25 ам.доллараар хямд зардлаар хөрш орнууд болон гуравдагч зах зээлд хүрнэ гэсэн с