Солонгос, Япон улсаас дахин 750 иргэнээ авчрахаар боллоо

10411

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн онгоцоор гурван удаагийн нислэг үйлдэж, Монгол Улсын 750 иргэнийг эх оронд нь авчрахаар боллоо.

-04-р сарын 02-нд 08:00 цагт БНСУ-ын Сөүл хот
- 04-р сарын 03-нд 01.30 цагт Япон улсын Токио хот
-04-р сарын 04-нд 08:30 цагт БНСУ-ын Сөүл хот.

 Нийт 4805 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаснаас 50 хувь нь буюу 2000 иргэн БНСУ-ын Сөүл хотоос ирэх хүсэлтэй байгаа тул ийнхүү тус улс руу 2 удаагийн нислэг үйлдэхээр болжээ.

Зорчигч иргэдээс эрүүл мэндийн шинжилгээ авч, зохих төлбөрийн асуудлыг шийдвэрлэснээр эх оронд нь авчрах бөгөөд 21 хоног тусгаарлалтад авч, хяналт тандалтын ажлыг зохион байгуулах юм байна.

Тусгай үүргийн онгоцонд эрүүл мэндийн болон мэргэжлийн хяналтын байцаагч ажиллаж, нийт зорчигдод хяналт тавьж ажиллана.


URL: