Өмнөд Суданы Дэд ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ

272
ЛОНДОН. /Reuters/. Өмнөд Суданы Тэргүүн дэд Ерөнхийлөгч Риек Машар болон түүний гэргий Анжелина Тени нар коронавирусний халдвар авчээ.

“Өмнөд Суданы Тэргүүн дэд ерөнхийлөгч Риек Машар Тени-Дургон, хатагтай Анжелина Тени нар болон тэргүүн дэд ерөнхийлөгчтэй хамт ажилладаг хүмүүс, бие хамгаалагч нарын “COVID-19”-н шинжилгээний хариу эерэг гарчээ” гэж дэд ерөнхийлөгчийн хэвлэлийн алба “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Тус улсад одоогоор коронавирусний халдварын 290 тохиолдол бүртгэгдээд байна. Халдварын улмаас нас барсан анхны тохиолдол Өмнөд Суданд 5 дугаар сарын 14-нд бүртгэгджээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL: