Т.Доржханд: Пүүзэн гутал өмссөн маань шоу биш шүү

15934179355ef9a0cf2a32c

УИХ-ын гишүүн Т.Доржханд гуталныхаа талаар төрийн ордонд тайлбар хийлээ.

Тэрбээр “Тойргийнхоо хүмүүстэй өглөө уулзаж байгаад яараад байгаагаараа шууд хүрээд ирсэн. Ийм л хувцастай байнга яваад байгаа. Өнөөдөр пүүзэн гутал өмслөө гэж шүүмжлүүлж байна. Төрдөө хүндэтгэлтэй хандалгүй яах вэ. Шүүмжлэлийг хүлээж авна. Энэ шоу, PR биш шүү. Цаашид хуулиа бариад ажиллана. Манай эхнэр авч өгч байсан гутал. Би хувцсандаа нэг их анхаардаггүй. Болхи хүн шүү.

Цаашид төр маань хүндээ ээлтэй байгаасай. Дэлхийн парламентийн байшингуудаар орж байсан. Айхтар хувцасны хязгаарлалт гайгүй байдаг. Монголчууд харилцан адилгүй амьдралтай хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүст ийм тийм хувцас өмс гэж шаардлага тавибал жаахан иргэддээ ээлгүй юм уу даа” гэв.


URL: