Кино театр, хүүхдийн тоглоомын газруудыг нээнэ

unnamed_20200701093917

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон онцгой дэглэмийн хугацаа өчигдөр буюу зургадугаар сарын 30-нд дуусаж, үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс хуралдаж хол хорионы хугацааг сунгах эсэхийг хэлэлцлээ. Улмаар хөл хориог долоодугаар сарын 15 хүртэл сунгахаар болсон байна.

Гэхдээ зарим үйлчилгээний байгуулагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх нь зөв гэж үзжээ. Үүний дагуу нийслэлийн Онцгой комисс хуралдаж шийдвэр гаргах юм байна. Ингэхдээ нийтийг хамарсан спортын арга хэмжээ, жагсаал цуглаан, баар цэнгээний газар, PC тоглоомын газруудын үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байна гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэллээ. Харин PC тоглоомоос бусад хүүхдийн тоглоомын төвүүд, кино театрын үйл ажиллагааг тодорхой дэглэмийн дагуу ажиллуулах юм байна.


URL: