С.Баяр ял авсан уу?

12149

Түүнийг Нээлттэй дэглэмтэй шоронд хорихоор болсон. Нээлттэй дэглэм гэж юу вэ? Нээлттэй дэглэмийн онцлог нь ялтны хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, шинж чанар, хувь хүний нөөц боломжийг харгалзан нийгмээс бүрэн тусгаарлалгүйгээр, тухайн хүнийг гэр бүл, хамт олон зэрэг эерэг орчны нөлөөлөл дор ял эдлүүлэх явдал юм.

Нээлттэй дэглэм нь ялтанд урьд суралцаж, ажиллаж байсан байгууллагад тодорхой хяналтын дор үргэлжлүүлэн суралцах, ажиллах, мөн тухайн ялтны эерэг чиг баримжааг нээн хөгжүүлэхэд чиглэгдсэн хяналт, хязгаарлалт багатай орчинд ял эдлэх боломжийг олгодгоороо сэтгэл зүйн хувьд давуу тал бий болгодог.

Нээлттэй дэглэмийн ялтан дотоод журам зөрчсөн, зан төлөвийн хувьд сөрөг хандлага давамгайлсан нь илэрхий болсон тохиолдолд хаалттай хорих ангид шилжүүлэх, хаалттай хорих ангиас нээлттэй дэглэмд шилжүүлэх асуудлыг мөн тухайн ялтны хувийн зан төлөв, ялын байдлыг харгалзан тусгайлсан комисс хуралдан шийдвэрлэх бөгөөд ингэхдээ давтан гэмт хэрэг үйлдсэн, удаа дараа хорих ял шийтгэгдсэн эсэх болон үйлдсэн гэмт хэрэг бусад хувийн онцлогт тулгуурлан тусгаарласан буюу бие биедээ сөрөг нөлөөлөл үзүүлэх боломжгүйгээр ялыг эдлүүлнэ.

Э.Тайвантөр


URL: