Тэрүнофүжи Ган-эрдэнэ, Үзсэн хүн хүртэл нулимс дуслуулмаар ялалт байлаа

111999228_10157380674785980_4630362938545018885_n
Одоогоос яг 5 жилийн өмнө тэр алдрын оргилд байлаа. Дээд зиндаанд түрүүлж Арслан цол хүртэн, дараагийн аваргаар нэрлэгддэг байв. Харамсалтай нь 2 өвдөг болон тохойндоо хүнд гэмтэл авч олон удаагийн мэс засалд орсон. Дээр нь сахрын өвчин, бөөрний чулуу, элэгний эмчилгээ хийлгэв.
Сумогийн дүрэм хатуу. Барилдаж чадахгүй л бол урьд нь ямар сайн бөх байсан, гавъяа байгуулсан нь хамаагүй. Ган-эрдэний цол унасаар доороосоо 2 дох зиндаа буюу Жонидан зиндаанд багачуудтай хамт эрэмбэлэгддэг болов.
Арслан цолтой байхад өндөр цалин, 2-3 туслах, ордон руу өөрийн машинтай орох эрх гэх мэт өндөр хангамж эдэлдэг байсан хүн өөрөө цалин ч үгүй, дээд цолтой хүнийхээ туслах болж, хоол цэвэрлэгээнд гүйдэг болно. Хоол идэхдээ хүртэл зиндаагаараа бага нь хамгийн сүүлд хоолонд хүрнэ. Амжилттай байхад хошууран дагадаг олон найз нөхөд, дэмжигчид алга болж, саяхан туслах байсан нөхөр нь өөрөөс нь илүү цолтой болж загнаж зарж эхлэнэ.
Ихэнхи цолтой бөхчүүдийн хувьд Pride нь үүнийг тэсвэрлэдэггүй тул Жюрё зиндаанаас унангуут зодог тайлж орхидог.
Ган-эрдэнэ харин бууж өгсөнгүй, бэртлээ гүйцэд эдгээлгүй Жониданаас буцаж барилдан, Санданмэ, Макүшита, Жюрё зиндааг туулан жил гарангийн дараа буцаж Макүчи буюу дээд зиндаандаа эргэн ирж чадлаа. Ирэх ирэхдээ шууд түрүүлж чадлаа. Үүгээрээ тэр олон зуун жилийн түүхтэй Сумогийн ертөнцөд өөр хэний ч чадаагүй амжилтыг гаргалаа.
Ямар их өвдөлт, гутрал гутамшиг, зовлон бэрхшээлийг туулсныг өөрөөс нь өөр хүн ойлгохгүй биз.
Та амьдралын хүнд шуурганд уруудаж, няцаж бууж өгөх гэж байгаа бол яг одоо босоод сөрж алх, Эцсээ хүртэл шантралгүй тэмцсэн хүнд инээх өдөр ирдэг юм.
Тэрүнофүжи үүнийг л бидэнд үлгэрлэж үзүүллээ. Баярлалаа Ган-эрдэнэ.

URL: