“Гоё үндэстнүүд”-ийг тодруулах жагсаалтад Монгол улс 4-т оржээ

12642

CNN агентлаг дэлхийн хамгийн гоё үндэстнүүдийг тодруулахад Бразилчууд хөлбөмбөг, багт наадмаараа, Сингапурчууд соёлч, сахилга баттай байдлаараа, Ямайкачууд хурдан гүйдэг, спортлогоороо шалгарсан бол Монголчууд амьдрах ба хөрвөх чадвар, ген сайтайгаараа 4-р байрт шалгарчээ. Дэлхийн 250 гаруй улс орнуудаас “чимээгүй нууцлаг” гэж тодорхойлогдон 4-т жагссан Монголчуудын талаар тэд ийнхүү тайлбарласан байна. “Ямар нэгэн зүйлд баригддаггүй, ямар ч нөхцөлд ер бусын тайван байж чаддаг зан чанар, нүүдэлчин ахуй, хөөмий болон монгол гэр зэрэг гайхалтай шинж чанаруудтай “чимээгүй нууцлаг”. Гутал, хүрэм, малгай гээд бүх зүйлээ үслэг арьсаар хийдэг энэ ер бусын сүр жавхлантай хүмүүсийг агуу түүх нь бүр ч чимдэг. Бүргэдийг гэрийн тэжээмэл амьтан болгож чадах хэн байна” гэж бичжээ.


URL: