Говийн догшин ноён хутагт дорнын соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаа

Danzanrawjaa

Говийн догшин ноён хутагт, соён           гэгээрүүлэгч Дулдуйтын   Данзанравжаа  /1803-1856/   нь урлаг уран сайханч, гүн ухаанч,   архитектурч, багш, соён гэгээрүүлэгч,   цэргийн жанжин, эмч, эм найруулагч   хэмээх олон ур чадвар, авъяас билэг   өөртөө шингээсэн хүн билээ. 1830 онд   анхны театр “Намтар дуулах   дацан”-г   байгуулж “Саран хөхөө”   хэмээх   алдарт зохиолын нэрэн доор   “Эзэн   Чингис”, “Мандухайсэцэнхатан”   гэх   мэт жүжгийг тоглуулан түүнийгээ   нүүдэлчдийн өвөрмөц театр болгож,   жүжгийн тоглолтоор дамжуулан түүх   соёлыг дэлгэрүүлэн таниулдаг байжээ.   Түүнчлэн архитекторч хүн байсан   бөгөөд “Хамарын хийд”, “Галбын   гурван хийд” буюу Дэмчогийн хийд,   “Цагаан толгойн хийд”, “Эрээтийн   хийд”  гэх мэт нийт 8 том хийдийг   бариулж, зураг төсөлийг нь өөрөө   гаргажээ.   Данзанравжаа нэг боть гүн   ухааны зохиол туурвин бүтээсэн.   Хамарын хийд болон Дэмчогийн хийд   буй газрыг дэлхийн эрчим хүчний цэг буюу Шамбалын орон гэж үздэг бөгөөд энэ нь “оюуны орон” гэсэн үг юм. Ноён хутагт Ард олныг харанхуй мунхагаас гаргахын тулд хийд дээрээ тусгай сургууль байгуулж нарийн мэргэжилд сургаж байсан гэдэг. Түүний ухаан бодолоосоо ургуулан үлдээсэн алдартай эшлэлүүдээс хүргэж байна.

Үнэн үг хатуу ч

нянтай өвчинд догшин эм мэт.

Үүл нь гараад бороо орохын цагт

Үүд гэмээнэ хоймор юуны ялгаа вэ

Үйл нь байгаад үхэхийн цагт

Хөгшин гэмээнэ залуу юуны ялгаа байх вэ.

Алдартай хулгайчийг явбал

Шөнө байтугай өдөр ч хардана

Атаач хүнийг мэдвэл

Муухай байтугай сайхан загнавч үл үнэмшинэ.

Бурхан ч сэтгэлээс гардаг

Буг ч Сэтгэлээс Бүтдэг.

Нохой ч бол сүүлтэй нь сайхан

Гуйранч ч бол журамтай нь сайхан.

Мэдэвч нуудаг,

Чадавч тусалдаггүй,

Асуувч хэлдэггүй,

Ававч ханадаггүй,

Аргадавч баясдаггүй,

Тийм хүмүүст бузгай эрдэм хичнээн байвч

Усгүй газрын ногоо мэт хүртэмжгүй тул бушуу холд.

Арслан баатар ч бол галаас цочдог

Хүн сайн ч бол нэг юманд гэнэддэг.

Дайсны дэргэд амрагаа битгий магт

Амрагийнхаа дэргэд дайснаа бүү нуу.

Шударга хүний зан нь бүдүүн,үг нь эрс

Шунахай хүний нүд нь хомхой,үг нь тэнэмгий.

Баяссан бүгд тусыг эрнэ

Гомдсон бүгд хорыг эрнэ.

Уургач морио удаан битгий уна

Учирсан нөхөртөө уйдах үгс бүү хэл.

Уургач морио удаан битгий уна Учирсан нөхөртөө уйдах үгс бүү хэл.

Авах хүнд хэрэгтэй үг хатуу ч бол яруухан

Орхих хүнд зөөлөн үгээр өгүүлэвч уйддаг.

Зөв сэтгэлтэй хүн буруу үгийг ч бол хүлцэнэ

Буруу сэтгэлтэй хүн зөв үгийг ч хардана.

Буян сайтай хүнд бурханы туяа тусдаг

Нойтон чийгтэй газраас ногоо жимс ургадаг.

Өөдгүй үг хэлэх гэвэл үхсэн хүн шиг дуугаа хорь

Өөрт тустай үгсийг амны уншлага мэт давтаж яв.

Бие зээлийн байшин мэт

Энэ нас зүүдний үзэгдэл мэт.

Өвчин бага боловч үхлийн шалтгаан

Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан


URL: