Ард түмний мөнгөөр тансагласан гэх Монголбанкныханд хугацаатай үүрэг өгчээ

1qfcpn6foa18th8gmler48urq5_l

Цахим хуудаснаа “Шилэн” Цогоо хэмээгддэг Б.Цогтгэрэл Төрийн өмчит байгууллагуудын шилэн данстай холбоотой фактуудыг нийтэд ил болгоод байгаа. Өмнө нь Монгол банкны шилэн дансыг нэгд нэгэнгүй нэгжин шалгасан.  Улмаар хэдэн төгрөг хаашаа яаж, хэрхэн зарцуулсан талаар хяналт тавьж, но-той гүйлгээ бүрт хариулт нэхэж байна.  Тухайлбал, Монгол банк тэргүүний шилдэг ажилчин шалгаруулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулж үүндээ 107 сая төгрөг зарцуулсан байгаа юм. Харин уг зардлын тал хувийг Монгол банк өөрийн данснаас гаргасан талаар “шилэн” Цогоо өөрийн  цахим хуудаснаа онцолсон.

Монгол банк нь төрийн өмчит байгууллага учир Монгол банкны данснаас хасагдаж байгаа гүйлгээ бүр ард түмний мөнгөнд хамаарах учиртай. Тийм ч учраас Б.Цогтгэрэл Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүхэнд гурав хоногын хугацаа өгч энэ хугацаанд дээрх мөнгийг ажилчдаасаа татаж мэдэгдэхийг үүрэг болголоо. Хэрэв энэ мөнгийг буцаан Монгол банкинд төвлөрүүлээгүй тохиолдол Нийслэлийн прокурорт хандан ажлаас нь түтгэлзүүлэх хүсэлт гарган, АТГ-т хандахаа мэдэгдсэн юм.

 


URL: