Цагдаагийн алба хаагч ухаан алдсан иргэнд тусламж үзүүлж амь насыг нь аварчээ

4dn7mjv

Хөл хорио сахиулж эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч хүний амь аварчээ. Тодруулж хэлбэл, өнөөдөр /2020.11.25/ 12:00 цагийн орчимд хуучнаар Хөгжим бүжгийн коллежийн урд талын автобусны буудал дээр зогсож байсан иргэн гэнэт ухаан алдаж унажээ. Энэ үеэр эргүүл хийж байсан н.Тэнгисболд гэх цагдаагийн алба хаагч шуурхай ирж, ухаан алдсан иргэнд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлж амь насыг нь аварсан гэнэ.

Тухайн үйл явдлыг газар дээр нь харсан иргэн цахим орчинд ийн бичсэн байна.


URL: