Зайсан дахь “Астра”, “Энхжин” зэрэг 40 орчим хотхонг ус хангамжийн төвлөрсөн шугаманд холбоно

712-16065296333d4da2c8be3185799b80a6b87bd9cf65

Ус сувгийн удирдах газрын удирдах ажилтнууд Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл хуралдаж  Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж болон эмнэлгүүдийн цэвэрлэх байгууламжид ажиллагсдын эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар харилцан ярилцлаа.  Мөн Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хот доорхи ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

 Уг хамтран шийдвэрлэх ажилд Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний бодис, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх, ажиллагчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж ажиллах.  Мөн  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ундны ус нь бохирдолтой Зайсан орчмын Астра, Энхжин, Женерал таун зэрэг 40 орчим орон сууцны хороолол, хотхоныг ус хангамжийг төвлөрсөн шугамд холбох зураг төсөл, шугам сүлжээний угсралтын ажлын хөрөнгө оруулалтыг хамтран шийдвэрлэхээр болжээ.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд нийслэл хот орчимд хөрсний усны түвшин нэмэгдснээс орон сууцны хороолол, хотхоны байрын зоорийн давхар усанд автах, гэр хороололд хөрсний ус ихээр илрэх, булаг шанд сэргэж байгаад анхаарал хандуулж, хамтарч тооцоо судалгаа хийх, хөрсний ус зайлуулах барилга байгууламж барих ажил багтаж байна.

URL: