Ерөнхий сайд асан С.Баярын хэргийг дахин тусгаарлаж, С.Баярцогтын шүүх хурал үргэлжилж байна

16069734945fc87836f0a47

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарын нэгтгэн хэлэлцүүлэх шийдвэрийг энэ сарын 1-нд Нийслэлийн давж заалдах шатны шүүгч гаргасан. Улмаар өнөөдөр тэдний хэргийг хэлэлцсэн ч Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг дахин тусгаарлаж, харин ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарын шүүх хурал үргэлжилж байна.

Хэргийг сануулахад, Ерөнхий сайд асан С.Баярыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор найз Ч.Даваанямын байгуулсан “Петровис трейдинг” компанид шатах тослох материал нийлүүлэх гэрээ байгуулах, 2013 оныг дуустал хүчинтэй байхаар 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломж олгосон. Түүний үр дүнд “Петровис” компанид эдийн засгийн болон давуу байдал үүсгэсэн хэмээн буруутган ялласан.

Харин С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажилласан байдаг. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж оффшор бүсэд буюу Бахамас аралд үүсгэн байгуулсан Эн Ди Хармони /ND Harmony LDT/ компанийн Швейцарын Холбооны Улсын “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас гүйлгээ хийж, 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Айвенхоу Майнз” компанийн 150 мянган ширхэг хувьцааг 1,3 сая ам.доллар буюу 2 тэрбум төгрөгөөр худалдан авч, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж шүүх үзсэн байдаг.


URL: