Сэтгүүлчийн ажлын онцлогийг ойлгоход туслах 5 киног танилцуулж байна

129636127_3565659926822469_7897215869961973416_o

Аливаа байгалын гамшиг, хөл хорионы үед ч зогсолтгүй ажилладаг салбар бол хэвлэл мэдээлэл байдаг. Ковид 19 хэмээх аймшигт цар тахлы улмаас гэрээрээ ажиллаж байгаа та бүхэнд энэ салбарын тухай, түүн дотроо сэтгүүлчийн ажлыг ойлгоход туслах 5киногсанал болгож байна.

1. The Post (2017)

Холливүүдийн алдарт найруулагч Стивен Спилбергийн 2017 онд найруулсан “The Post” киноноос хэвлэл мэдээллийн бизнесийг зөв зүйтэй удирдаж чадвал олон нийтийн дэмжлэгийг авч хэрхэн орон нутгийн жижиг сонин үндэсний хэмжээнд нэр хүнд олж чаддагийн жишээг үзэх болно. Энэ жагсаалтын хоёр дугаарт бичигдсэн “All the president’s men” киноноос цаг хугацааны хувьд хожуу хийгдсэн ч үйл явдлын өмнөх үйл явдлыг харуулдаг тул эхлээд үзвэл болох юм.

129517874_3565639966824465_3937261316832564100_o

2. All the President’s Men (1976)

Энэхүү кинонд АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон өрсөлдөгч намаа тагнаж чагнасан хэргийг эрэн сурвалжилж буй хоёр залуу сурвалжлагчийн ажлыг харуулна. Америкийн түүхэнд “Уотергейтийн хэрэг” хэмээн бичигдэж үлдсэн уг түүхийн ард олон зүйл байгаа ч сэтгүүлчийн ажил, чөлөөт хэвлэл мэдээллийн хүч чадлыг харуулсан сонгодог жишээ юм. Энэ үйл явдлын дараа Америк оронд сэтгүүлч мэргэжил трэнд болж байв.

129527595_3565640006824461_9046855879962461242_o

3. Kill the Messenger (2014)

Сэтгүүлчид редакцууд шударга үнэний төлөө нэгдэж, ямар үр дүнд хүрч чаддагийг өмнөх кинонуудаас харсан бол энэ киноноос сайн сэтгүүлч түүнийг үл хайхарсан тааруухан редакцын талаар өгүүлнэ. Гэсэн хэдий ч зорилгодоо хүрэхийн тулд өөрт байгаа бүхнээ зориулан зүтгэх сэтгүүлчийн тухай үнэн түүхийг энэ киноноос үзээрэй. Өмнөх хоёр кинонд сайнаар дурдагдсан алдарт “Вашингтон Пост” сонины талаар мөн энд сонирхолтой өнцгөөр энэ кинонд харуулна.

129482536_3565639900157805_4585491499420007371_n

 

4. Spotlight /2015/

2015 онд дэлгэцнээ гарч, “Оскар”-ын шилдгээр нэрлэгдсэн найруулагч Том МакКартигийн “Spotlight” киног энэ удаад санал болгож байна. Католик сүмийн санваартнууд бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, хүчирхийлж, ул мөрөө баллаж ирсэн бодит түүхийг хэрхэн илчилсэн тухай энэ кинонд өгүүлнэ. “Бостон Глоб” сонины эрэн сурвалжлах сэтгүүлчид, шинжээчдийн баг 2001–2002 онд тэдгээр санваартнуудын үйлдсэн гэмт хэргийг эрэн сурвалжилсан 600 орчим цуврал сурвалжилга, өгүүлэл гаргаж, 2003 онд Америкийн сэтгүүл зүйн дээд шагнал болох Пулитцерийн эзэд болсон юм.

129586164_3565640000157795_1952807240706661329_o

5.  Nightcrawler (2014)

Сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүй
Nightcrawler бол 21-р зууны мэдээллийн хэрэгслүүдийн мөн чанарын талаарх чухал асуултуудыг хөнддөг гайхалтай кино. Техник технологийн дэвшил, олон нийтийн сонирхлыг татах сенсацтай мэдээний төлөө тэмцэл, хурдны төлөөх хэрхэн улайрахыг нэг дор багцал, тод тодруунаар харуулсан бүтээл юм. Киноны үйл явдалд сенсаци, дуулиан өнөө цагийн сэтгүүлзүйн гол хөдөлгөх хүч болж буйн тод жишээг харуулах “Nightcrawler” орон тооны бус сурвалжлагч Луис гэх залуу ( Жейк Жилленхол) өөрийн буулгасан гэмт хэрэг, ослын дүрсээ телевизүүдэд хэрхэн борлуулдаг тухай гарна. Киноны үйл явдалд сенсац, дуулиан өнөө цагийн сэтгүүлзүйн гол хөдөлгөх хүч болж буйн тод жишээг харуулах “Nightcrawler” орон тооны бус сурвалжлагч Луис гэх залуу ( Жейк Жилленхол) өөрийн буулгасан гэмт хэрэг, ослын дүрсээ телевизүүдэд хэрхэн борлуулдаг тухай гарна.

129530460_3565639926824469_956450055848750209_o


URL: