А.Навальныйгээс болж ОХУ-ын эсрэг хориг боловсруулжээ

712-160885652591112173_144482847069260_362197018330874540_n-640x412

АНУ-ын эрх баригчид Алексей Навальныйн хэрэг явдалтай холбогдуулан ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ боловсруулсан байна. CNN сувгийн мэдээлснээр ОХУ-ын эсрэг хоригийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баталснаар хүчин төгөлдөр болох юм. Гэхдээ Цагаан ордны одоогийн тэргүүн А.Навальныйг хордуулсан хэрэгт Москваг буруутгаагүй юм. Ерөнхийлөгч В.Путиныг шүүмжлэгч А.Навальный өнгөрсөн наймдугаар сарын 20-нд хордож Омскийн эмнэлэгт хэвтсэн билээ. Германы Засгийн газрын томилсон шинжээчид түүнийг “Новичок” төрлийн хорт бодист хордсон гэж мэдэгдсэн.

Берлинд хийсэн шинжэлгээний дээжийг Франц, Шведийн лабораториуд баталсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков Москва Германтай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна гэж удаа дараа мэдэгдэж, Навальныйг Берлин рүү авч явахаас өмнө хорт бодис илрээгүйг тэмдэглэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүний эрхийн зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэр барууны орнууд энэ асуудлаар хийсэн дүгнэлтээ баталгаажуулсан баримт бичгийг ОХУ-д ирүүлээгүй бөгөөд дотоодын мөрдөн байцаалтыг эхлүүлэх боломж олгоогүй гэжээ.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL: