Б.Ууганбаяр: Өнгөрсөн 2020 онд 44462 удаагийн газар хөдлөлт мэдрэгдсэн

unnamed (1)

Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ болон нийслэл Улаанбаатар хотод мэдрэгдсэн. Энэ газар хөдлөлт нь  30 жилийн өмнө буюу 1991 онд хамгийн сүүлд тохиолдож байсан хамгийн том чичирхийлэл гэдгийг Онцгой байдлын газраас мэдээлэв.

 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр газар хөдлөлтийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө. Үүгээр, Газар хөдлөлт Хөвсгөл далайн хойд эрэг, баруун зүгт 30 км-ийн зайд газар хөдлөлт болсон. Улаанбаатар хотын цагаар өглөөний 5:30 цагт 6.5 магнитуд буюу 8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон гэдгийг онцоллоо.

Түүнчлэн 5:32 цагт 6.5 магнитуд, 5:42 цагт 5.1 магнитуд, 5:47 цагт 4.6 магнитуд гэх мэтчилэн нийт дүнгээрээ 6 удлаагийн хүчтэй газар хөдлөлт боллоо. Голомтод хүчтэй ч чичирхийлэл мэдрэгдэж байна гэсэн дүн мэдлээг Одон орон геофизикийн судлалын төвөөс мэдээлж байна.

Сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа. 10 жилийн өмнөх тооноос газар хөдлөлт 10 дахин өссөн. 2020 онд нийт 44462 удаагийн газар хөдлөлт мэдрэгдсэн. 3 болон 3.9 магниутын хүчтэй газар хөдлөлт 143 удаа, 4 болон 4.9 магниутын хүчтэй газар хөдлөлт  38 удаа, 5 болон 5.9 магниутын хүчтэй газар хөдлөлт 5 удаа болсон байна. Ихэвчлэн уулархаг болон нутгийн баруун хойд хэсгээр тохиолдож байгаа. Өмнө нь дэлхий дээр болж байсан газар хөдлөлтийн 2 том хагалбар Монгол Улсад бий.

Өглөөний газар хөдлөлт Улаанбаатараас 660 км зайнд болсон. Газар хөдлөлтийн чичирхийлэл төвөөсөө 100 км алслагдах тутамд 1 баллаар хүч нь суларч мэдрэгддэг. Одоогоор газар хөдлөлттэй холбоотой хохирлын мэдээ гараагүй байна. Газар хөдлөлт бол байгалийн үзэгдэл учир хэзээ ч болох эрсдэлтэй. Тиймээс иргэд газар хөдлөлтийн үед өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах мэдлэг, бэлтгэлтэй байх ёстой” хэмээв.

FACT.MN


URL: