Израйльд иргэдэд вакцины 2 дахь тунг хийснээс сарын дараа халдвар 95 хувиар буурчээ

Израйльд иргэдэд вакцины 2 дахь тунг хийснээс сарын дараа халдвар 95 хувиар буурчээ

Израйль улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нөөс нэгдүгээр сарын 31 хүртэл хөл хорио тогтоосон. Энэ үед дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн ба тухайн өдрүүдэд халдварын тоо нэмэгджээ.

Харин вакцины хоёрдугаар тунг тариад 10 гаруй хоногийн дараагаар халдварын тохиолдол буурч, нэг сарын дараа буюу дөрөвдүгээр сар гэхэд халдвар 95 хувиар буурсан талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг твиттер хуудастаа нийтэлсэн байна.


URL: